Зэвсэгт хүчний 014 дүгээр анги 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн алба хаагчдынхаа “Жаргалтай шинэ жил” баярын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү шинэ жилийн баяраар ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар тэргүүтэй удирдлагууд дайчдад мэндчилгээ дэвшүүлж, авьяаслаг алба хаагчид ая дууны мэнд өргөн барьж, азтан шалгаруулах тэмцээн явуулж, нэг оройг хөгжилтэй өнгөрөөсөн юм. Үүний төгсгөлд мэндчилгээ хэрхэн дэвшүүлэх талаар уралдаан зохион байгуулахад “Ус хангалтын рот”-ын хамт олон тэргүүлж, дайчдын ар гэрийнхнээс нь ирсэн баярын бэлгийг эздэд нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
Дэслэгч Р.Билэг (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)