Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дүгнэж, тэргүүнүүдээ тодрууллаа. Хуурай замын цэргийн командлалын 2021 оны "Тэргүүний офицер"-оор Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Д.Мөнхтүвшин, "Тэргүүний ахлагч"-аар Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, "Тэргүүний ажилтан албан хаагч"-аар Хангалт үйлчилгээний тасгийн ажилтан албан хаагч Т.Эрдэнэханд нар шалгарсан бол “Хуурай замын цэргийн тэргүүний салааны захирагч”-аар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн зенитийн салааны захирагч, дэслэгч Б.Батзаяа тодорсон юм. Шагналыг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр гардуулж, баяр хүргэлээ.