Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлагчийн зөвлөл, эмэгтэй ахлагч нар “Бид ёсолъё, харин та” аяныг 30 хоногийн хугацаатай тусгай төлөвлөгөөгөөр санаачлан зохион байгуулж байна. Аяны хүрээнд ангийн эмэгтэйчүүд болон офицер, ахлагч нарын ар гэрийн төлөөллийн дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохиож, үргэлжлүүлэн хугацаат цэргийн алба хаагчдад “Бид-Эх орны хүү” сэдвээр лекц, хөгжөөнт “АХА” тэмцээнийг явуулав.
Мөн цэрэг дайчид заавал сурах 10 цэнгээнт бүжгээс зааж, төгсгөлд нь өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтыг толилууллаа. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын зорилтот бүлгийн 100 хүүхдэд шинэ жилийн бэлэг тараасанд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн чухал арга хэмжээ боллоо гэж нутгийн удирдлага, ард иргэд өндрөөр үнэлж байсан юм.
Хошууч Л.Амарбаясгалан (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)