• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АРТИЛЛЕРИЙН ОНЫ АВАРГУУД ...
Нийтэлсэн: 2021-12-30 14:25:15
Үзсэн: 42

АРТИЛЛЕРИЙН ОНЫ АВАРГУУД ...
Нийтэлсэн: 2021-12-30 14:25:15 Үзсэн: 42



Зэвсэгт хүчний 120 дугаар анги 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын цэргийн тангараг давтах ажиллагаа, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын хурал, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын шинэ жилийн баярыг тус тус зохион байгууллаа. Уг ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Мөнхжаргал нарын албаныхан оролцож, Чингэлтэй дүүргээс татагдан ирсэн хугацаат албаны дайчдад гарын бэлэг гардуулан өгсөн юм.

Мөн ангийн 2021 оны тэргүүний офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдаа шалгаруулж, шагнан урамшууллаа. “Тэргүүний офицер”-оор Тийрэлтэт артиллерийн дивизионы II батарейны захирагч, ахмад Б.Батбуян “Тэргүүний ахлагч”-аар ахлах тогооч, ахлах ахлагч Ю.Ганчимэг, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар жолооч Д.Энхтөр, “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар түрүүч Б.Мягмаржав, “Тэргүүний байлдагч”-аар байлдагч Б.Содболд, “Тэргүүний хамт олон”-оор дэд хурандаа Г.Баярхүү даргатай Захиргааны удирдлагын тасаг тус тус шалгарлаа. Мөн ЗХЖШ, ХЗЦК болон ангийн захирагчийн тушаалаар зарим цэргийн алба хаагчдад Монгол Улсын цэргийн цол олгож, одон медаль болон орчин цагийн артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар зарим алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

Дэслэгч Б.Баттулга (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120