Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 2021 оны шилдгүүд тодорлоо. “Тэргүүний офицер”-оор Захирагчийн орлогч-ерөнхий инженер, дэд хурандаа Б.Ганбаатар, “Тэргүүний ахлагч”-аар харуулын салааны ахлагч, харуулын дарга, ахлах ахлагч Л.Вандантүгж , “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар тогооч Ё.Цэенханд, “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар түрүүч Б.Гүррагчаа, “Тэргүүний хамт олон”-оор орон сууц ашиглалтын хэсгийн хамт олон тус тус шалгарлаа.
Мөн ангийн ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим цэргийн алба хаагчдад Монгол Улсын цэргийн цол олгож, Монголын залуучуудын холбооны шагнал “Цэргийн алдар”, “Тамирчны алдар” болон “Соёлын түшиг” холбооны дээд шагнал “Соёлын алдар” зэрэг медалиар шагнасан юм.
Энэ үеэр шинэ жилийн баярт зориулж Үлээвэр найрал хөгжмийн хамт олон “Мөнгөн эгшиглэн” тайлан тоглолтоо ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд өргөн барилаа.
Дэслэгч Р.Билэг (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)