Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234 дүгээр анги 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэж, энэ ондоо ажил үйлсээрээ бусдыгаа манлайлагч хамт олон, тэргүүнүүдээ тодрууллаа. "Тэргүүний хамт олон"-оор дэд хурандаа Б.Бодьхүү даргатай "Штабын хамт олон”, "Тэргүүний офицер"-оор ахлах дэслэгч Б.Маралхүү, "Тэргүүний ахлагч"-аар ахлах ахлагч Д.Оргилсайхан, “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар дэд түрүүч Д.Бат-Эрдэнэ, "Тэргүүний ажилтан албан хаагч"-аар Ж.Нямхүү, "Бүтээлч хамт олон"-оор ХГР, ДГР-ын хамт олон шалгарч, шагналыг ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаяр гардуулан өгсөн юм.
Тус арга хэмжээний үед шинэ жилийн баярыг угтан бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан "Цогцолбор" тэмцээний шагналыг гардуулах ажиллагаа боллоо. Тус тэмцээнд тэргүүн байрт хурандаа Г.Эрдэнэбаяр ахлагчтай баг, дэд байрт ахлах ахлагч Б.Батпүрэв ахлагчтай авто тээвэр, засварын салааны баг, гутгаар байрт ахлах дэслэгч Б.Ганболд ахлагчтай Хөвүүр гүүрийн ротын III баг тус тус эзэллээ.
Дэслэгч Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)