• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-30 15:25:45
Үзсэн: 33

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-30 15:25:45 Үзсэн: 33



   

   Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны одон"-гоор шагнагдсан билээ. Тэрээр өнгөрсөн зун монгол эр зориг, цэргийн тэсвэр хатуужлыг өөрөөрөө үлгэрлэн харуулж, Ховд-Улаанбаатар-Дорнодын чиглэлд 2127 км замыг 46 хоногийн хугацаанд явган гүйж туулсан юм. Түүний сэтгэгдлийг хуваалцахад "Үнэхээр их баяртай. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, хамт олондоо баярлалаа. Орон нутгийн зон олондоо баярлалаа. Хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа. Хүн зориглон хичээвэл амжилт гаргаж чаддаг гэдгийг л өөрөөрөө харуулахыг хичээсэн" гэлээ.

    Ахлах ахлагч Э.Даваажамц үүнээс гадна Зэвсэгт хүчний 2021 оны тэргүүний ахлагчаар тодорсон байна. Үүнийгээ тэрээр олон мянган мөрдэс нэгт ахлагч нараасаа шалгарсан нь том хувь тохиол юм. Ахлагч нар маань Зэвсэгт хүчний гол цөм хэмээн тодотгож, цаашдаа холын зайн гүйлтийг олон нийт, тэр дундаа залуучуудад сурталчлах, хичээллэхэд нь туслахад бэлэн буйгаа уламжлав. Түүний бас нэгэн мөрөөдөл нь Зэвсэгт хүчнийг залуучуудад сурталчилж, эх орныхоо төлөөх дайчдын алдар гавьяа, ажил үйлсийг ард түмэн нь ойлгож, мэддэг байх ёстойг онцолж байлаа. Ахлах ахлагч Э.Даваажамцад мөн энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын хэт холын зайн гүйлтийн холбооноос Монгол Улсын хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосныг батламжилж, өргөмжлөл гардуулжээ.

Ахлах дэслэгч Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120