• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИЙНХАН ОЛОЛТ АМЖИЛТАА ДҮГНЭЖ, ТЭРГҮҮНҮҮДЭЭ ТОДРУУЛАВ
Нийтэлсэн: 2021-12-31 08:00:06
Үзсэн: 46

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИЙНХАН ОЛОЛТ АМЖИЛТАА ДҮГНЭЖ, ТЭРГҮҮНҮҮДЭЭ ТОДРУУЛАВ
Нийтэлсэн: 2021-12-31 08:00:06 Үзсэн: 46



   Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар анги 2021 оны гүйцэтгэлийн тайлангаа дүгнэж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тэргүүнүүдээ тодруулан, шагналыг гардуулан өглөө.

  Энэ үеэр ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар “Бид хамтдаа зүтгэсэн нэгэн жилийнхээ ололт амжилтыг дүгнэн, ажил албандаа өндөр амжилт гаргасан манлайлагчдаа тодруулж, шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Улиран одож буй 2021 онд бид өмнөө дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангаж, шинэлэг, бүтээлч ажлууд, захиргааны удирдлагыг төгөлдөржүүлэх, баримт бичгийг шинэчлэн боловсронгуй болгох, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилт, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээс гадна улс орны бүтээн байгуулалтад оролцох, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэх зэрэг амжилт бүтээлээрээ дүүрэн хуучин оноо үдэж байна.

Өнөөдрийн бидний хөгжлийн өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн цагийн манаанд зогсож байгаа эгэл байлдагчид, ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт бие бүрэлдэхүүний хүч, хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Ирж буй 2022 онд бид бүхэн түүхт 90 жилийнхээ ойтой учран золгоно. Ойг угтсан томоохон бүтээн байгуулалтыг бид хамтдаа хэрэгжүүлэх, бүтээлч ажлын жил байх болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд алба хааж, ажиллаж буй хэн бүхний идэвх оролцоо, дэмжлэг, бүтээлч хөдөлмөр нэн чухал юм” гэв.

Ийнхүү 2021 оны аваргуудаа тодруулж, шагналыг нь гардууллаа. “Тэргүүний офицер”-оор Мотобуудлагын батальоны II МБ-ын ротын захирагч, ахлах дэслэгч Б.Цогтулга, “Тэргүүний ахлагч”-аар Үлээвэр найрал хөгжмийн салааны нарийн бүрээчин, ахлах хөгжимчин, ахлах ахлагч Ж.Отгончулуун, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар Авто тээврийн албаны тээврийн тасгийн жолооч Ш.Нармандах, “Тэргүүний хамт олон”-оор Эмнэлгийн алба Эрүүл мэндийн төвийн хамт олон, “Тэргүүний салбар”-аар дэд хурандаа Н.Лодойжамц захирагчтай Мотобуудлагын батальон тус тус шалгарлаа. Мөн түүнчлэн алба салбар сурталчлах аяны хүрээнд ангийн ахлагчийн зөвлөлөөс зохион байгуулсан "Цол бүхэн сайхан" сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт шалгарсан баг, тамирчдад шилжин явах цом, дурсгалын зүйл гардуулсан юм.

Энэхүү арга хэмжээний дараа хугацаат цэргийн алба хаагчдын шинэ жилийн баярын арга хэмжээг урлаг соёлын тоглолт, хөгжөөнт тэмцээний хамтаар зохион байгуулж, шилдэг түрүүч байлдагч нарт шагналын гаруулж, албанд нь өндөр амжилт хүслээ.

Ахлах дэслэгч Ч.БОДЬГЭРЭЛ (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120