БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил, хөдөлмөрийн тэргүүнүүдээ тодрууллаа.
Ангийн 2021 оны “Хөдөлмөрийн аварга офицер”-оор Артиллер, зэвсгийн инженер ахлах дэслэгч Д.Чимэдбаатар, “Хөдөлмөрийн аварга ахлагч”-аар АДН-ны салааны ахлагч, ахлах ахлагч Г.Төрболд, “Хөдөлмөрийн аварга ажилтан албан хаагч”-аар тогооч Ц.Мөнхтуяа "Тэргүүний хамт олон"-оор хошууч Б.Хүчитбаатар даргатай Авто техникийн албаны хамт олон, “Шилдэг хамт олон”-оор Цацраг хими биологиос хамгаалах албаны хамт олон, “Шилдэг офицер”-оор мотобуудлагын салааны захирагч, дэслэгч Э.Баяржаргал, “Шилдэг ахлагч”-аар салааны ахлагч, ахлах ахлагч Л.Мөнхсүх, “Шилдэг ажилтан албан хаагч”-аар Авто тээврийн салааны жолооч Х.Ууганбаяр, "Шилдэг тамирчин"-аар харуулчин дэд ахлагч Н.Тайвнжаргал, “Шилдэг цэргийн гэрээт алба хаагч”-аар байлдагч А.Түмэндаваа нар шалгарч өргөмжлөл, тууз, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)