Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлага шинэ жилийн баярыг тохиолдуулан 2021 оны II ээлжээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан алба хааж буй байлдагч, хоёр хүүхдийн аав Т.Мөнгөншагайн ар гэрт хүнсний бараа бүтээгдэхүүн, хүү М.Мөрөн, охин М.Мишээл нарт шинэ жилийн бэлэг гардуулан өглөө.
Мөн шинэхэн байлдагчийг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулж, шинэ оны баярын үеийн сэтгэгдлийг нь хуваалцсан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн чухал үйл ажиллагаа боллоо.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб