• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙНХЭН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДСЭЭР Л...
Нийтэлсэн: 2022-01-04 12:16:11
Үзсэн: 37

ЦЭРГИЙНХЭН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДСЭЭР Л...
Нийтэлсэн: 2022-01-04 12:16:11 Үзсэн: 37



    “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллага “Монголчууд монголчууддаа” төслийн “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-тэй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал 2021 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрөөр дамжуулан командлалын бүрэлдэхүүн нийгмийн зорилтод бүлгийн хүүхэд багачуудад нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа мөнгөн тусламж үзүүлж хэвшээд байна.

Мөн Ховд аймгийн Улаан загалмайн хорооны санаачилсан “Santa challenge” хөдөлгөөнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан нэгджээ. Энэхүү хөдөлгөөний зорилго нь зорилтод бүлгийн хүүхэд, багачуудад туслах, хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, итгэл үнэмшлийг нь нэмэгдүүлэхэд чиглэж байгаа учир тус ангийнхан орон нутгийн багачуудад сэтгэл шингэсэн гарын бэлгээ шинэ жилээр гардуулан өгсөн байна.

Үүний сацуу Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн мөрдэстэй бүсгүйчүүд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зорилтод бүлгийн 100 гаруй бяцхан багачуудад бэлэг тараажээ. Тэд сайн үйлсийн сацуу цэргийн алба хаагчдын гэр бүлийг оролцуулсан өдөрлөгийг зохион байгуулж, цэргийн албыг ойлгож, мэдэрч, дэмжиж явахыг ар тал болсон гэргий нарт нь захисан байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120