Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон багийн дарга нарын төлөөлөл хамтран шинэ жилийн баярыг тохиолдуулан 2021 оны ээлжит цэрэг татлагаар Өвөрхангай аймгаас Зэвсэгт хүчний 256 дугаар ангид татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Цэрэг дайчдад аймгийн Засаг даргын мэндчилгээг уламжлан Өвөрхангай аймгийн 2021 оны бүтээн байгуулалт, ололт амжилтын талаар видео бичлэг үзүүлж, уулзалт ярилцлага зохион байгуулан санал сэтгэгдлийг нь сонсож, дайчдын ар гэрийн мэндчилгээ, илгээмжийг гардуулан өгч, сэтгэл зүйн томоохон дэмжлэгийг үзүүлж ажиллалаа. Цэргийн штабаас цэрэг дайчдадаа хүндэтгэл үзүүлж, амны хаалт, баярын ширээний амттан болон албаа үлгэр жишээчээр хааж байгаа дайчдад гарын бэлэг гардуулан өглөө.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Дэд хурандаа Ч.Ванчинсүрэн