• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БЭЛТГЭЛ ХУРАНДАА Д.БЭЭЖИН БЕСТСЕЛЛЕР НОМУУДЫГ ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2022-01-06 14:47:46
Үзсэн: 119

БЭЛТГЭЛ ХУРАНДАА Д.БЭЭЖИН БЕСТСЕЛЛЕР НОМУУДЫГ ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2022-01-06 14:47:46 Үзсэн: 119



     

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатарын ширээн дээр сүүлийн жилүүдэд бестселлер болсон хэд хэдэн номууд өрөөтэй байна. “Үр бүтээлтэй хүмүүсийн долоон хэвшил”, “Итгэлийн хурд”, “Зарчим төвтэй манлайлал” зэрэг уншигчдын хамгийн их эрэлттэй бүтээлүүд байх бөгөөд бэлтгэл хурандаа Д.Бээжин гуай хүү Б.Сайнбаяр болон түүний багийнхны орчуулсан 21 номыг Хуурай замын цэргийн командлалын номын санд бэлэглэхээр авчирсан нь энэ ажээ. Бэлтгэл хурандаа Д.Бээжин гэхээр манай цэргийнхэн андахгүй. 1994 онд “Зэвсэгт хүчний тэргүүний офицер” тэмцээнийг анхлан  зохион байгуулахад тэргүүлж, улмаар Батлан хамгаалахын удирдлагын академид урилгаар суралцаж байсан бэлтгэл офицер юм.

       Тэрээр “Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүнд хүүгийнхээ орчуулж олон нийтийн хүртээл болгосон номын дээжээс гардуулж байгаадаа баяртай байна. Хувь хүний хөгжил, сургалтад чиглэсэн бүтээлүүд учир командлалын залууст таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хошууч генерал Б.Амгаланбаатарт гардуулсных нь дараа түүнтэй төсөрхөн хөөрөлдөв. “Миний хүү Б.Сайнбаяр 2006 оноос хойш Стефен Р.Кови, Шонн Кови хэмээх аав, хүү хоёр алдартай зохиолчийн номыг албан ёсоор орчуулж, уншигчдын гарт хүргэж байна. Одоогоор 21 бүтээл орчуулсны олонх нь л уншигчдын эрэлтэд номууд. Өнөөдөр харин хүүгийнхээ болон түүний найз нөхдийн хамтран байгуулсан “Монгол хүн-30” сангийн бүтээлийн дээжээс Хуурай замын цэргийн командлалдаа бэлэглэлээ. Хошууч генерал Б.Амгаланбаатар бид хамт алба хааж байсан, нэгнээ сайн мэдэх улс учраас зориуд авчирч бэлэглэсэн юм. Угаас ч хувь хүний хөгжил, гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн сургалтын бүтээлүүд учраас залуучуудад их хэрэгтэй. Зэвсэгт хүчний удирдлагуудад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудынхаа номын санд орчин үеийн чиг хандлагыг илэрхийлсэн эдгээр бүтээлүүдийг аваасай гэж хүсэх байна. Томоохон номын дэлгүүрүүд болон орон нутгийн 14 аймагт худалдаалагдаж байгаа. Түүнээс гадна “Монгол хүн-30” сангаас зөв харилцаа, зөв зарчим, зөв хандлага, гэр бүл төлөвлөлт гээд нэлээд олон чухал сэдвээр танхим болон цахим сургалтуудыг явуулж байна. Миний хувьд цэргийнхэндээ хүүгийнхээ бүтээлүүдийг 30 хувиар хөнгөлөлттэй худалдаалдаг. Ном болоод сургалтуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл миний 99432455 утасны дугаараас лавлах боломжтой” гэсэн юм. Сангаа “Монгол хүн-30” гэж нэрлэсний учир нь 40 хүртэлх насны залуусыг төлөвшилтэй, зарчимтай, мөрөөдөлтэй болоход нь туслах олон сайхан бүтээлүүдийг орчуулж, оюуны том хөрөнгө оруулалт хийхэд чиглэгдэж байгаа нь тэр ажээ.

Ахлах дэслэгч Д.БОЛОР

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120