• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАЙЧИД АР ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ЦАХИМААР "УУЛЗАВ"
Нийтэлсэн: 2022-01-07 11:52:30
Үзсэн: 38

ДАЙЧИД АР ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ЦАХИМААР "УУЛЗАВ"
Нийтэлсэн: 2022-01-07 11:52:30 Үзсэн: 38



     Энэ сарын 6-ны өдөр 2021 онд Баянгол дүүргээс хугацаат цэргийн албанд татагдан ирсэн алба хаагчдын шинэ жилийн үйл ажиллагааг нөхөж тэмдэглэлээ. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр байлдагч нарыг ар гэртэй нь видео хэлбэрээр уулзуулсны зэрэгцээ шинэ жилийн арга хэмжээг ч шууд дамжуулж иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм. БГД-ын зочид төлөөлөгчид ангийн номын санд шинэ ном, зохиолууд бэлэглэсний дээр хугацаат цэргийн алба хаагчдад шинэ жилийн бэлэг гардуулан алба хаагчдын сэтгэгдлийг сонслоо.

    Хугацаат цэргийн алба хаагчид халагдаж очоод ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин БГДийн Засаг дарга болон ЗДТГын дарга нарын хувьд их, дээд сургууль төгссөн алба хаагчдыг албаа амжилттай хаасны дараа ажлын байраар хангана гэдгээ амлалаа. Арга хэмжээний төгсгөлд ангийн үлээвэр найрал хөгжмийн салаа, хугацаат цэргийн алба хаагчид, БГД-ийн урлаг соёлын ажилтнуудтай хамтран урлагийн тоглолт толилуулав.

Дэслэгч Б.Баттулга (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120