• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-14 10:02:45
Үзсэн: 1439

ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-14 10:02:45 Үзсэн: 1439



Өнөөдөр Ерөнхий цэргийн өдөр тохиож байна.  Шинэ үеийн Ерөнхий цэргийн түүх нь Монгол Ардын Хувьсгалт цэргийн мотобуудлагын батальон  1956 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулагдснаар эхэлдэг бөгөөд хожмоо ерөнхий цэргийн офицеруудын санаачилгаар Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар “Ерөнхий цэргийн өдөр” болгон баталгаажсан юм. Энэхүү түүхт өдрийг угтан мэргэжлээрээ бахархах, мотобуудлагын анги, салбаруудын үйл ажиллагааг сурталчлах, алдаршуулах, Ерөнхий цэргийн мэргэжлийн цэргийн алба хаагчдын амжилт бүтээлийг олон нийтэд таниулахад чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээндээ "Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе, үеийн эх оронч ерөнхий цэргийн ахмадууд, одоо алба хашиж байгаа мэргэжил нэгт офицер, ахлагч нартаа шинэ цагийн Мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхийн өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Зуун зууны баатарлаг түүхтэй  эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулан Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа Та нөхдийнхөө гавьяат үйлс, суу алдрыг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн түүхийн хуудсыг нээж, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм Та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ. 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106