АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Хуурай замын цэргийн командлагч нарын хурал цахим хэлбэрээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хуралд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцож байгаа бөгөөд энэ удаа “Covid-19” цар тахлын дараа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нээлттэй, чөлөөт байдлыг хадгалах” сэдвийн хүрээнд явагдаж, оролцогч орнуудын Хуурай замын цэргийн командлагч нар өөрийн орон нь короновирусын халдварын тархалтын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлага, сургамжаа хуваалцаж байгаа юм. Мөн энэ үеэр цэргийн харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хэрхэн өргөжүүлэх тухайгаа дэлгэрэнгүй ярилцаж байна.
Хуралд Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Лью нарын албаныхан оролцож байна.