• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Н.Жаргалмаа: ХАМТ ОЛНЫХОО ХҮЧЭЭР САЙХАН БАЙШИНТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-06-17 11:51:00
Үзсэн: 700

Н.Жаргалмаа: ХАМТ ОЛНЫХОО ХҮЧЭЭР САЙХАН БАЙШИНТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-06-17 11:51:00 Үзсэн: 700



Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн хэзээнээсээ дэм, тус хэрэгтэй байгаа нэгэндээ сэтгэл санаа болон эд хөрөнгөөр тусалж, дэмжиж ирсэн билээ. Нэгнээ гэсэн халуун сэтгэлийн аян энэ удаад тус ангийн цэргийн гал тогооны ажилтан Н.Жаргалмаагаар үргэлжлэв. Ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан түүний дутуу бариад орхисон байшинг гүйцээн барьж, гадна, дотно тохижилтын ажлыг цугларсан хандивын хүрээнд бүрэн гүйцэтгэсэн юм.

Н.Жаргалмаа сэтгэгдлээ хуваалцахдаа “Хамт олондоо үнэхээр их баярлалаа. Хашаа, байшингаа бариад орчих юмсан гэдэг хүсэл дүүрэн байсан ч хүн хүч, эд хөрөнгө нь байхгүй багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл сайхан сэтгэлт хамт олныхоо хүчээр ийм сайхан, ая тухтай байшинтай болсондоо маш их баяртай байна. Манай дөрвөн хүүхэд надаас илүү ихээр баярлаж “Цэргийн ах эгч нар ямар мундаг юм бэ” гээд л хөөрч догдолж байна. Яг үнэндээ “Мөрөөдөл биелдэг болоосой” нэвтрүүлэгт орсон юм шиг л санагдаж байна шүү. Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн удирдлага, хамт олондоо хязгааргүй баярласнаа илэрхийлье. Та бүхний сэтгэлээ шингээн барьж өгсөн өргөө цагаан гэртээ аз жаргалтай амьдрах болно гэдгээ хэлье. Нөхдийн минь сайн үйлс үргэлж дэлгэрч байг” хэмээн ерөөсөн юм.

                    Дэслэгч Д.Даваажаргал (Зэвсэгт хүчний 110 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106