
Дорнод аймгийн Халхгол сумын Б.Төртогтохын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчдыг “Ковид-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус сургуулийн захиргаанаас цар тахлын онцгой нөхцөл үүсч буй энэ цаг мөчид эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй сурагчдад туслах “СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ БАГАДАХГҮЙ” аяныг зохион байгуулж, тус аянд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа хошууч О.Батцэнгэл захирагчтай 329 дүгээр тусгай ротын хамт олон нэгдлээ. Ротын бие бүрэлдэхүүн хөл хорионд байгаа сурагчдад мөнгөн тусламж бус хүнсний багц бүтээгдэхүүн хандивлах санаачилга гарган сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гоймон, хүнсний ногоо, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүн, зэрэг нийт 230 кг хүнс, хуурай хэрэглэл, ариутгалын бодисыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.