
Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Зэвсэгт хүчний 100-н жилийн ойг угтан КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус ангид алба хааж буй ахлагч нарын ар гэр, нийгмийн хамгаалалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1-15 насны, 3-5 хүүхэдтэй өрх гэр бүлд ангийн удирдлага, ахлагчийн зөвлөлөөс хүнс болон түлшний тусламж үзүүлэх ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.