
Агаарын цэргийн командлагчийн тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн биеийн тамир, спортын офицер хошууч Ц.Түмэнбаяр, Холбоо мэдээллийн албаны холбоо, аэронавигацийн офицер хошууч Г.Сайнхүү нарт албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цол олголоо.
Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр “дэд хурандаа” цолыг олгож хэлсэн үгэндээ “Цол нэмнэ гэдэг эрх мэдэл ахихын нэр биш, эрдэм мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн нэр, илүү үүрэг хариуцлага та бүхэнд ногдож байгаа гэсэн үг. Эрхэм хүндтэй цолныхоо эзэн нь байж, эрхэлсэн албандаа улам их амжилт гарган ажиллаарай” гээд баяр хүргэж, амжилт хүслээ.