
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Радиотехникийн ротоос бага мэргэжилтнүүдийнхээ дунд шилдэг тоот шалгаруулах тэмцээнийг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав. Уг тэмцээнд тус бүр 6 гишүүнтэй 4 баг оролцож, мэргэжил, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээнийг командын байрын дарга, дэд хурандаа С.Бямбарагчаа, Радиотехникийн ротын захирагч, ахмад М.Баянбилэг нар шүүж шалгаруулав. Тэмцээнд ахлагч Л.Ням-Осор ээлжийн даргатай бүрэлдэхүүн минутанд 8 цельтэй дадлагыг хугацааны хоцрогдолгүй бүрэн буулгаж I байр, ахлах ахлагч З.Оюунболд захирагчтай баг минутанд 7 цельтэй дадлагыг хугацааны хоцрогдолгүй бүрэн буулгаж II байрт тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Зэвсэгт хүчний 325 дугаар анги