
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 324 дүгээр дивизионы алба хаагчид Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үед амьжиргааны түвшин нь хүндэрсэн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд оршин суудаг зарим айл өрхөд ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн, түлээний мод, нүүрс зэргээр тусламж үзүүллээ.
Дэслэгч д/ч Д.Эрдэнэсувд