• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧИЛСАН КОНТЕНТ БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ
Нийтэлсэн: 2021-02-14 11:41:20
Үзсэн: 121

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧИЛСАН КОНТЕНТ БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ
Нийтэлсэн: 2021-02-14 11:41:20 Үзсэн: 121



     ҮХЭР ЖИЛИЙН ӨНГӨ

     Зэвсэгт хүчний офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл хулгана жилийн ололт, амжилтаа дүгнэж, Цагаагчин хэмээх үхэр жилийн өнгө төрхийг ийн тольдлоо.

     ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧИЛСАН КОНТЕНТ БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ

     Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн харьяа Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн механик хийцийн инженер, загвар зохион бүтээгч, дэслэгч Б.Золбоот:

     -Маш шинийг эрэлхийлсэн жил болж өнгөрлөө. Миний хувьд шинэ албан тушаалд томилогдож, ажлаа хүлээж авсан. Монгол Улсын Зэвсэгт хүчин нисгэгчгүй нисэх системийн туршилт, судалгааны төвтэй боллоо. Тус төвд ажиллаж байгаа залуус шинийг эрэлхийлж, оновчтой санал санаачилга гаргахыг зорьж ажилладаг. Энэ чанараараа бие биедээ маш эергээр нөлөөлж чаддаг. Цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл нэлээд байлаа. Хүн бүрийн хувьд тийм байсан байх. Гэхдээ төрийн үйлчилгээ, зарим албан байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн нь онцлог. Жишээлбэл E-mongolia.mn сайтаар дамжуулан төрөл бүрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ. Мөн “Zoom” аппликейшний тусламжтай хурлаа хийж, сургалт бэлтгэлээ явуулдаг боллоо. Олон хүн нэг дор цуглуулахгүйгээр царай царайгаа харж ярилцаж, санал бодлоо хуваалцах боломж бүрдсэн. Цэргийн алба хаагчдын хувьд сургалтын ийм арга барилд сайн дадлаа.

     Үхэр жилийн өнгийг харахдаа нэн тэргүүнд цар тахал бүрэн дарагдаасай гэж хүсдэг. Мэдээж тэр үед хүн бүрийн ажиллах таатай орчин нөхцөл бүрдэх байх. Энэ онд Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохионо. Гурван тэгш ой давхацсан жил болж байна. Эдгээр ойн босгон дээр албаа амжилттай үргэлжлүүлж байгаадаа ихэд олзуурхдаг. Би гэрэл зураг, мультимедиа сонирхдог. Өөрийнхөө нөөц бололцоогоор Зэвсэгт хүчин, ангиа сурталчилсан видео контент хийж, хүүхэд залууст хүргэхийг хүсэж байна. Төгсгөлд нь хүн бүр эрүүл саруул, ажил албандаа амжилт гаргаж, зорьсон бүхэндээ саадгүй хүрээсэй гэж ерөөе.

Эх сурвалж: Соёмбо сонин

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644