• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИЙН ХОЛБООНЫ ЗАСВАРЧИН, ЖОЛООЧ СУРГАГЧ АХЛАГЧ Ц.БОЛДБААТАРЫН САЙЖРУУЛАН АВТОМАТЖУУЛСАН “СОНОР” МОРЗЫН АВТОМАТ ТҮЛХҮҮР
Нийтэлсэн: 2021-02-17 15:41:33
Үзсэн: 3869

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИЙН ХОЛБООНЫ ЗАСВАРЧИН, ЖОЛООЧ СУРГАГЧ АХЛАГЧ Ц.БОЛДБААТАРЫН САЙЖРУУЛАН АВТОМАТЖУУЛСАН “СОНОР” МОРЗЫН АВТОМАТ ТҮЛХҮҮР
Нийтэлсэн: 2021-02-17 15:41:33 Үзсэн: 3869



     Радиоспортын олон улсын хэмжээний мастер сурагч ахлагч Ц.Болдбаатар олон жил радиотелеграфчинаар ажилласан туршлагадаа тулгуурлан сайжруулсан “СОНОР” морзын автомат түлхүүрийг санаачлан хийж өөрөө угсарч үйлдвэрлэсэн байна. Цэргийн холбоочид (радиотелеграфчид) энгийн (шулуун) морзын түлхүүрээр радио мэдээг олон цагаар нэвтрүүлэх шаардлага гардаг. Шулуун түлхүүр дээр урт хугацаагаар нэвтрүүлэг хийх үед гар цуцах, тэмдэгтийг буруу дамжуулах, цэг, зураасын харьцаа алдагдах, нэвтрүүлгийн хэмнэл алдагдах зэрэг алдаа гардгаас шалтгаалан мэдээний үнэн зөв байдалд зөрчил гарах, цаг хугацаанаас хоцрох мэдээний сааталд хүрдэг.

     Та бүхэнд танилцуулж буй “СОНОР” морзын автомат түлхүүр нь олон цагаар мэдээлэл, дохио команд, цель нэвтрүүлэх үед радиотелеграфчины гар ажиллагааг хөнгөвчлөх морзын тэмдэгтийг алдаагүй цэвэр, хурдтай нэвтрүүлэх бүх төрлийн радиостанцад залган байлдааны жижүүрлэлт, сургалт, дадлагад ашиглах ямарч орчинд хэрэглэх боломжтой морзын түлхүүр юм. Тус түлхүүр нь электрон түлхүүрийн хамт  ажиллана.

     Дамжуулалтын хурдыг хүссэн хэмжээгээр ихэсгэх, багасгах боломжтой. “СОНОР” морзын автомат түлхүүр нь хоёр хөшүүрэгтэй, буцаах соронзон ажиллагаатай, цул төмөр суурьтай, хөшүүргийн хоорондын зайг өөртөө тохируулан нэвтрүүлэх боломжтой хийгджээ. Хөшүүргийн үзүүр хэсгийг гар хальтирахаас сэргийлж акрил материалаар хийсэн, хурдыг ихэсгэж, багасгах бүрэн боломжтой. Түлхүүрийн жин 720 грамм. Тэжээл залгах үүр, түлхүүрийн оролт, толгойн чихэвчний оролт, хурдыг ихэсгэж, багасгах бариул, радиостанцтай холбох үүр зэргээс бүрдэнэ.

     Электрон зүмэр нь морзын тэмдэгтийн цэг болон зураасыг автоматаар гаргадаг төхөөрөмж юм. Түлхүүрийн зүмэрийн программыг Arduino NANO микроконтроллер дээр суурилсан СС программчлалын орчинд бичсэн. Ингэхдээ Protues 5.0 программ дээр симуляц хийн бодитоор туршиж баталгаажуулжээ.

     Энэхүү зүмэрт зүүн талдаа радиостанцад холбогдох үүр, урд талдаа тэжээлийн үүр, хурдны бариул, ар талдаа түлхүүр, толгойн чихэвчний оролт байрлана. Зүмэрийн ажиллагааг энгийнээр тайлбарлавал радиотелеграфчин 5 тоог 5 удаа тогшин гэж үзвэл зүмэр автоматаар нэг удаа дамжуулж, гар ажиллагааг хөнгөвчилж байгаа юм. “СОНОР” морзын автомат түлхүүртэй бүтэц, ажиллагаа, дамжуулалтын хурд, хийгдэх материалын хувьд чанарын ижил түвшинд буй гадаадын төхөөрөмжийн үнийг харьцуулан үзэхэд дэлхийн сайн чанарын морзын түлхүүр үйлдвэрлэсэн Италийн BEGALI брэндийн өнөдөр хурдны телеграфаар хичээллэдэг тамирчдад зориулсан нэг хөшүүрэгтэй түлхүүр 248 еврогийн үнэтэй, 2 хөшүүрэгтэй автомат түлхүүр нь 398 еврогийн үнэтэй байх жишээтэй. Ийм төрлийн автомат түлхүүрийг гадаадын үйлдвэрлэгч орноос худалдан авахад ойролцоогоор 1,2-1,6 сая төгрөгний өртөгтэй байна.

     Сургагч ахлагч Ц.Болдбаатарын сайжруулан үйлдвэрлэсэн “СОНОР” морзын автомат түлхүүрийн үнэ 55,370 төгрөг, электрон зүмэр нь 62,500 төгрөг, “СОНОР” түлхүүрийн нийт өртөг нь 117,870 төгрөг.

     Импортын бүтээгдэхүүнтэй ажиллах зарчим хурд, эдэлгээ нь мэргэжлийн ижил түвшинд хийгдсэн. “СОНОР” автомат түлхүүрийг олноор үйлдвэрлэж цэргийн холбоонд өргөнөөр ашиглах нь эдийн засгийн асар их хэмнэлттэй нь дээрх тооцооноос харагдаж байна. Залуусын ийм санал санаачлага, үйлдвэрлэлийг дэмжин тэтгэх нь үйл ажиллагаа, эдийн засагт үр нөлөөтэй нь дамжиггүй.

Ахмад З.Анхбаяр

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644