
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай ротын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч ахмад Ч.Бумцэндийн гэрт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цахилгааны далд монтажийн гэмтлийн улмаас гал түймэр гарч эд материалын хохирол учраад байсан юм.
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Сэтгэлийн өглөг" хандивын аяныг өрнүүлж 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4.788.000 төгрөгийн мөнгөн хандивыг цуглуулж ахмад Ч.Бумцэндэд өглөө.
Ахмад Н.Мөнхбаатар