
Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги “Цол бүхэн сайхан” гар бөмбөгийн аварга шалгаруулах бооцоот тэмцээн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж явуулсан байна.
Тус тэмцээнд хурандаа, дэд хурандаа нарын, хошууч нарын, ахмад нарын, тэргүүн ахлагч, сургагч ахлагч, ахлах ахлагч нарын, ахлагч нарын, дэд ахлагч нарын нийт 8 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс дэд ахлагч Т.Билэгсайхан ахлагчтай баг тамирчид тэргүүн байрт, ахлагч Г.Мягсарсүрэн ахлагчтай ахлагчтай баг тамирчид дэд байрт, ахлах ахлагч Ж.Жамьяандорж ахлагчтай баг тамирчид гутгаар байрт тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Ахмад Н.Мөнхбаатар