
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 328 дугаар тусгай ротын бие бүрэлдэхүүн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг аюулгүй зорчих, замын хөдөлгөөнд оролцох орчинд нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Монгол Улсын баатар Б.Дүүтэйбаатарын гудамж буюу аймгийн төв зам дагуу мөсжиж хөлдсөн замын цас, мөсийг цэвэрлэлээ.
Энэ үеэр Зүүнговь сумын Цагдаагийн хэсгийн хамт олон ирж тус салбарын бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Ахмад Н.Мөнхбаатар