• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭЗЭЭД ХҮНЛЭГ БАЙХЫГ Л ХҮСДЭГ
Нийтэлсэн: 2021-03-04 11:21:11
Үзсэн: 72

ХЭЗЭЭД ХҮНЛЭГ БАЙХЫГ Л ХҮСДЭГ
Нийтэлсэн: 2021-03-04 11:21:11 Үзсэн: 72



     “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа энгийн ажилтан албан хаагч бүсгүйчүүдийг онцолж байна. Эхний онцлох бүсгүй бол Б.Ариунаа. Тэрээр Зэвсэгт хүчний 337 дугаар ангид 25 дэх жилдээ ажиллаж байгаа тогооч. Хамт олон, ажил, мэргэжлийнхээ тухай хуучлахдаа “Ерөнхийдөө зах зээлийн шуурганаар л тогооч болчихсон юм. Нийгэм, цаг үе хүнд байсан учраас ээждээ тусалж, эртхэн ажлын захтай золгоё гээд 1996 онд Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх Мэргэжил, сургалтын үйлдвэрлэлийн төвд тогооч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэр жилдээ л шууд Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний 337 дугаар ангид аз, од минь гийж ажилд орж байлаа. Ангийн захирагч, хурандаа Н.Батсүх “Залуу хүн хөдөлмөр голохгүй биз. Хэрэв та хичээвэл бид дэмжинэ” гээд ажилд авч байсан юм даг. Тэр цагаас хойш энэ сайхан хамт олны дунд ядарч үзэлгүй, зүдэрч явалгүй өдий дайтай сайн сайхан явна” гэлээ.

     Тэрээр тогооч хүн гурван зүйлд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, цаг баримтлах гэнэ. Бас цэргийн тогооч, энгийн тогооч хоёр гүйцэтгэх үүргийн хувьд адилхан ч гэсэн ачаалал даах байдал, хээрийн нөхцөлд хоол хийх чадвараараа өөр гэж байна.

     Түүний хувьд өнгөрсөн хугацаанд олон улсын сургууль, хамтарсан сургууль, сургалт дадлага, тэмцээн уралдааны ахлах тогоочоор ажилласан туршлагатай бүсгүй ажээ. Баримталдаг гол зан чанар нь хүнлэг байх гэсэн. Хүнлэг байх нь хүн чанарын эхний алхам гэж тэр тодорхойлно лээ. Залуустаа хандаж хэлэхэд “Ямар их ажил вэ, ямар их үүрэг вэ, яаж хийж гүйцэтгэж дуусгана аа” гэж битгий шантар. Таны яг одоо хийж байгаа ажилд орохыг хүсдэг мянга мянган залуус байдаг юм. Та мэдлэг, чадвараас гадна байгууллага, хамт олныхоо дэмжлэгээр байр сууриа бэхжүүлж, хамт олондоо үнэлэгддэг. Тэгэхээр залуус өөрийгөө байгууллагынхаа баялаг гэж бодож, өөдрөг үзэлтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн, аливааг эерэгээр хардаг бас үнэлж чаддаг байгаарай” гээд орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн баярын мэндийг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн тэр дундаа Зэвсэгт хүчний 337 дугаар ангийнхаа хамт олондоо уламжилсан юм.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644