
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага нийт эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа.
Тус хүлээн авалтын үеэр эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тэдний санал бодлоо солилцож зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагд эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээг дэвшүүлж, ажил албанд нь амжилт хүсэж дурсгалын зүйлс өглөө.
Ахмад Н.Мөнхбаатар