
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бүсгүйчүүддээ хүндэтгэлийн зоог, урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр бүсгүйчүүдийнхээ дунд хөгжөөнт уралдаан тэмцээнийг зохион байгуулж Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч дэд хурандаа Д.Шатаррагчаа бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэж, амьд сарнай бэлэг дурсгалын зүйлсийг өглөө.
Ахлах дэслэгч Г.Мөнхбаатар