
Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэд, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 03 дугаар сарын 15-аас 19-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 10-р хороо Буянт-Ухаа цогцолбор 7-р сургуулийн хөл бөмбөгийн талбай, 21-р хороо Буян-Ухаа 2 хорооллын сагсан бөмбөгийн талбайд Зэвсэгт хүчний түүхэн ололт, амжилтыг олон нийтэд сурталчлах ажлыг төлөвлөн зохион байгуулж явуулахаар бэлтгэж байна.
Тус сурталчилгааны ажлын хүрээнд Зэвсэгт хүчний түүхэн ололт, амжилтын талаарх фото зураг, дүрс бичлэг, шторк, урлагийн болон гардан тулааны үзүүлэх тоглолт зэргийг үзүүлж сурталчлан таниулах үйл ажиллагааг явуулах юм.
Ахлах дэслэгч Г.Билгүүтэй