• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРЭГТ ХУРАНДАА ЦОЛТОН НЭМЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2021-03-16 14:02:54
Үзсэн: 62

АГААРЫН ЦЭРЭГТ ХУРАНДАА ЦОЛТОН НЭМЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2021-03-16 14:02:54 Үзсэн: 62



     “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын босгон дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ажиллагааны удирдлагын ахлах офицер, дэд хурандаа Ч.Буянзаяа, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ш.Цэрэнбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

     Хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт баяр хүргэж хэлсэн үгэндээ “Түүхт 100 жилийн ойн босгон дээр эрхэм хүндтэй цол хүртсэн та бүхэнд баяр хүргэе. Хурандаа хэмээх энэ эрхэм цолыг хүртэхэд таны албаны төлөөх хүчин чармайлт, хичээл зүтгэл, хамт олон, гэр бүлийн тань дэмжлэг байгаа. Цол хүртэхээс илүү цолоо дааж явна гэдэг хамгийн том шалгуур үзүүлэлт. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.

     Мөн энэ өдөр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн дарга, хурандаа Г.Хашчулуун Зэвсэгт хүчний “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдаж энгэрээ мялаалаа.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644