
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай ротын бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн цэргийн штаб, Боловсрол соёл урлагийн газар, Арвайхээр сумын орон нутгийн телевизтэй хамтран Өвөрхангай аймгийн 12 сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “АХА” асуулт хариултын танин мэдэхүйн тэмцээнийг 2021 оны 03 сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулан явууллаа.

Тэмцээнд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн 12б ангийн сурагч Г.Дэлгэрбаяр нэгдүгээр байрт, 11а ангийн сурагч Ц.Мөнхбилэг хоёрдугаар байрт, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Д.Гэрэм гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Ахмад З.Анхбаяр