
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтан Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб болон Хөвсгөл аймаг дахь Монгол цэргийн нэгдсэн холбооны салбар зөвлөлөөс төрийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын дунд зарласан “Эх оронч үзэл бидний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн харьяа Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротыг бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцсон байна.
Төрийн байгууллагуудад ажиллаж буй залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, тэдний сэтгэн бодох, найруулан бичих ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулан явуулж буй тус уралдаанд Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нягтлан бодогч энгийн Я.Эрдэнэтунгалаг нэгдүгээр байрт, Зэвсэгт хүчний 321 дугаар тусгай ротын ахлах планшетчин дэд ахлагч Б.Содцэцэг хоёрдугаар байрт, ШШГГ-ын тасгийн дарга ахмад Номунтуяа гуравдугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр шагнууллаа.
Уралдаанд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан дэд ахлагч Б.Содцэцэгт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, хамт олон баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ.
Ахмад Н.Мөнхбаатар