
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн харьяа Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай ротын хамт олон Завхан аймгийн Сонгино сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын дунд “ЭХ ОРНЫ ЦЭРЭГ” сэдэвт яруу найргийн наадмыг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Өсвөр үе, хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, тэдний сэтгэн бодох, найруулан бичиж, унших ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан яруу найргийн наадамд нийт 38 сурагч өөрсдийн бичсэн шүлгээрээ өрсөлдөж нэгдүгээр байрт 8а ангийн сурагч П.Анударь, хоёрдугаар байрт 8а ангийн сурагч Т.Мөнх-Оргил, гуравдугаар байрт 7а ангийн сурагч М. Долгорсүрэн нар тус тус шалгарлаа.
Энэхүү наадамд сурагчид идэвхтэй оролцож байгаад талархаж Сонгино сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баатарсүрэн, багш А.Золжаргал нар тус салбарын удирдлага, хамт олонд тусгайлан баяр хүргэсэн юм.
Ахмад Н.Мөнхбаатар