
Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олон улсын Тиффани мед эмнэлэгтэй хамтран TV9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт олноор дамжуулан ахмад У.Ганбаатар, ахлах ахлагч Л.Булгантуяа нарт тус эмнэлгийн 1.000.000 төгрөг бүхий эмчилгээний эрхийн бичгээр тус тус урамшууллаа.

Мөн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэрээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод баггүй хугацаа өнгөрөөд байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарах, гэр бүлийн эерэг таатай орчин бүрдүүлэх зорилгоор тус анги бие бүрэлдэхүүнийхээ хүүхдүүдийн дунд “Миний аав, ээж агаарын цэрэг” гар зургийн уралдааныг зарлан 4 бүтээлийг шалгарууллаа.
Ахлах дэслэгч Д.Эрдэнэсувд