
Дэлхийн дахинд болон Монгол улсад “Covid-19” цар тахал тархаад буй энэ цаг үед Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, хамт олон бие бүрэлдэхүүнийхээ дархлааг дэмжих зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс долоо хоногийн хугацаатайгаар витаминжуулалтын аяныг эхлүүллээ.
Тус аяны хүрээн ангийн эмнэлгийн албанаас бие бүрэлдэхүүнд витамин С, Д, витагрипп болон аарц, чацарганыг өгч Улсын онцгой комиссоос гаргасан ”Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгохыг уриаллаа.

Мөн Завхан аймагт халдварын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 72 цагийн хатуу хөл хориог тогтоогоод байгаа юм.
Ахмад Н.Мөнхбаатар