• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БИДНИЙ ҮЙЛДЭЛ БҮР ӨНДӨР ХАРИУЦЛАГЫГ ДАГУУЛДАГ
Нийтэлсэн: 2021-04-13 13:32:46
Үзсэн: 99

БИДНИЙ ҮЙЛДЭЛ БҮР ӨНДӨР ХАРИУЦЛАГЫГ ДАГУУЛДАГ
Нийтэлсэн: 2021-04-13 13:32:46 Үзсэн: 99



     Та өөрийгөө танилцуулна уу?

     -Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ерөнхий инженер, ахлах дэслэгч Батбаатар овогтой Золбаяр. 1990 оны 5 дугаар сарын 28-нд Ховд аймагт төрсөн. Ам бүл 3. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. 2008 онд БЗД-ийн 44 дүгээр дунд сургуулийг төгсөж, БХИС-д элсэн орсон. 2009 онд ОХУ-ын Н.Е.Жуковский болон Ю.А.Гагарины нэрэмжит “Агаарын цэргийн инженерийн академи”-ийг төгссөн. Академид суралцах хугацаандаа сонсогч нарын дунд жил бүр зохион байгуулагддаг “Техникийн шинжлэх ухаан”-ы сэдэвт илтгэлээр тэргүүн байр эзэлж байлаа.

     Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан, эцэг эхийн санал ч юм уу, хэн нэгэн нөлөөлж байв уу?

     -Аав минь цэргийн хүн байсан, Цэргийн гэр бүлд өссөн болохоор надад энэ сонголт хол байгаагүй. Нисэхийн техник, тэдгээрийн үйлдвэрлэл нь дэлхийн тэргүүлэх зэргийн технологи байдаг ба хамгийн орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд хийгдсэн байдаг учраас энэ мэргэжлийг сонгосон.

      Ажил үүргийн онцлогоо тодруулбал...

    -Бидний дагаж мөрддөг техникийн ашиглалтын заавар, нисэхтэй холбоотой хууль, дүрэм, журмууд, хийж буй үйлдэл бүр маань нисэхэд амьдралаа зориулсан хүн бүрийн цусаар бичигдэж, туршигдсан байдаг. Ийм учраас бидний үйлдэл бүр, мэдлэг болгон маш өндөр хариуцлагыг дагуулж байдаг.

     Тусгай мэргэжил эзэмшсэн хүний хувьд мэргэжлээрээ бахархаж юу гэж хэлмээр байна?

     -Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд суралцах болон мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд олж авсан мэдлэг, туршлага бүхэн маань намайг байнга гайхшируулж, шинэ бүхнийг ойлгож мэдэх боломжийг олгож байдаг. Тийм учраас энэ мэргэжлийг эзэмшсэн л бол хариуцлага гэдэг зүйлийг маш өндөр ухамсарлах ёстой.

     Цаашдын зорилгын талаар?

     -Монгол Улсынхаа нисэх хүчинг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ хичээнгүйлэн оруулахыг зорьж ажилладаг. Сургалт бэлтгэл, бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэн мэргэшсэн хамт олон болгон ажиллахыг зорих болно.

     Мөрдөс нэгт нөхдөдөө хандаж хэлэх үг байна уу?

    -Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжил та бидний эх оронч үзэл, мэргэжилдээ хандах хандлага, ажлын хариуцлагаас шалтгаална. Тийм учраас хоёргүй сэтгэлээр “Монгол Улсынхаа төлөө зүтгэе!” гэж хэлмээр байна.

ахлах дэслэгч Д.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646