Өндөр хурдны RACER (Rapid And Cost-Effective Rotorcraft) нисдэг тэрэгний туршилтын загварыг зохион бүтээх ажил ид явагдаж байна. “Airbus” компани нь ирээдүйн нисдэг тэрэгний их биеийг угсарч байгаа бөгөөд “Safran” хайбрид нь цахилгаан хөдөлгүүрийн ачаар ердийн нисдэг тэрэгнээс 15 хувиар бага шатахуун зарцуулах бол хурдыг 400 км /цагт хүргэх юм. Тус нисдэг тэрэг 740 км-т 6-8 хүн тээвэрлэх, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах ажиллагаанд оролцох зориулалттай байх гэнэ. Энэ жилийн сүүлээр RACER-ийг Францын Марингане дахь “Airbus” компанийн “Helicopters” салбарт шилжүүлэх ба 2022 оны эцэс гэхэд угсарч, туршилтын нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Уг нисдэг тэрэг нислэгийн үед хөдөлгүүрийнхээ аль нэгийг унтрааж, нөгөөг нь ашиглах боломжтой байхаар зохион бүтээгдэж байгаа аж.
Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн ерөнхий инженер, ахмад Э.МӨНХ-ЭРДЭНЭ