
Цар тахлын тэргүүн шугамд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож байгаа Цэргийн төв эмнэлгийн хамт олонд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс сэтгэлийн хандив, итгэлийн талархлыг хүргүүллээ.
Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулж, сэтгэлийн хандив болгон “YUWELL 9F-3AW” загварын 5 литрийн зөөврийн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 10 литрийн хүчилтөрөгчийн 2 баллоны хамт Цэргийн төв эмнэлгийн удирдлагад Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч дэд хурандаа Д.Шатаррагчаа хүлээлгэн өглөө.
Энэ үеэр ангийн захирагч хэлсэн үгэндээ “Цар тахлын хүнд нөхцөлд хоёргүй сэтгэлээр ажиллаж буй хос тангарагтай алба хаагчид болон арын албанд нь сэтгэл зүйгээр нь дэмжиж байгаа гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. энэхүү хүчилтөрөгчийн тоног төхөөрөмж нь эрүүл энхийн төлөө ариун үйлсэд нь нэмэр болж “Ковид-19” өвчнөөр халдварласан иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, хүндрэлийг багасгахад тус болно гэж итгэж байна. Хамтдаа хичээж, хамтдаа давъя” гэсэн юм.
Ахлах дэслэгч Г.Билгүүтэй