
Агаарын цэргийн командлалын санхүүгийн хэлтсээс төсвийн тухай хууль, түүний хэрэгжилт, төсвийн хэмнэлтийг зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, анхан шатны бүртгэлд хөтлөгдөх баримт бичиг, түүнд тавигдах шаардлага, хагас жил, жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг чанартай хийх, үр дүнг тооцож ажиллах, цалин хөлсний бүртгэл, холбогдох тушаал шийдвэрийн хэрэгжилт, шилэн дансны тухай хууль, шилэн дансны мэдээллийг цахим системд хуулийн хугацаанд нь үнэн зөв байршуулахад анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдээр Агаарын цэргийн анги, салбаруудын захирагч, санхүүгийн дарга, нягтлан бодогч, ар талын албадын дарга нартай 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цахим сургалтыг зохион байгуулан явууллаа.
Төсвийн болон нягтлан бодох бүртгэл, худалдан авалтын талаарх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, өмч хөрөнгийн хадгалалт, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Сургалтаар төсвийг үр ашигтай зарцуулах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, санхүүгийн зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх, ЗХЖШ-ын дарга, Агаарын цэргийн командлагчийн тушаал шийдвэр, албан даалгаврын хэрэгжилт, анги байгууллагад тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож, санхүүгийн дарга болон нягтлан бодогч нараас Агаарын цэргийн командлалын санхүүгийн хэлтсийн дарга дэд хурандаа П.Дэлгэр сургалтын төгсгөлд холбогдох албан тушаалтнуудыг дээрх хууль тогтоомж, албан даалгавруудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.