
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний 065 дугаар анги хорооны төв болон харьяа тусгай салбаруудын салааны захирагч нартай “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” сэдэвт зөвлөгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ангийн байрлалд болон онлайнаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Зөвлөгөөнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн салаа, ротын захирагч нар болон түүнтэй адилтгах албан тушаалын 19 офицер халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж танхимаар, 11 салбарын нийт 47 офицер GOOGLE-MEET программ ашиглан цахимаар хамрагдсан юм.

Зөвлөгөөний төгсгөлд сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнээс Зэвсэгт хүчний тэргүүний рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөний хоёрдугаар шатанд оролцох /салааны захирагч 2, ротын захирагч 1/-ийг сонгон шалгаруулж, зөвлөгөөнд оролцсон бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Цэрэнбат “СЕРТИФИКАТ” өгч, ажил албанд нь амжилт хүслээ.
Ахмад З.Анхбаяр