• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2019-05-16 11:14:39
Үзсэн: 129

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2019-05-16 11:14:39 Үзсэн: 129



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

     Генерал Чарльз Брауныг Монгол улсын Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга нар хүлээн авч уулзан, Агаарын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажлууд  өрнүүлэх талаар харилцан санал солилцов.                   

     Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчтай хоёр талын албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны Агаарын цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, өнгөрсөн 3 дугаар сард болсон хоёр талын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох талаар санал ярилцлаа.

     АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643