• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ
Нийтэлсэн: 2021-04-30 10:33:06
Үзсэн: 57

МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ
Нийтэлсэн: 2021-04-30 10:33:06 Үзсэн: 57



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр тусгай ротын радиотелеграфчин жолооч, дэд ахлагч Д.Пүрэврагчаа ярьж байна.

     Энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

     -Та бүхний амрыг эрье. Намайг Догсонжав овогтой Пүрэврагчаа гэдэг. Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 2012-2016 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг “Ургамал судлал ” мэргэжлээр төгссөн, 2016 онд “Чухал амжилт” сургалтын төвийг тогооч мэргэжлээр, 2017 онд радиотелеграфчны анхан шатны дамжаа, 2018 онд Зэвсэгт хүчний 325 дугаар ангид Цэргийн мэргэжлийн анхан шатны сургалтанд тус тус хамрагдаж төгссөн. Зэвсэгт хүчний жагсаалд нэгдсэнээр 3 жил ажиллаж байгаа залуу үеийн төлөөлөл юм.

     Та гэр бүлийнхээ талаар товч танилцуулна уу?

     -Би нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Хань Я.Балжинням нь Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2016 онд радио холбооны мэргэжлээр төгссөн. Өдгөө тус ангийн 274 дүгээр тусгай ротод планшетчинаар ажилладаг. Хүү Б.Түвшинбаяр 2 дугаар ангид сурдаг. Гэр бүлийн хамт Зэвсэгт хүчинд ажиллаж байгаадаа маш их баяртай явдаг.

     Ажил мэргэжлийнхээ талаар...?  

     -Миний бодлоор мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа цэргийн алба үнэхээр сайхан. Миний хувьд холбоочин байх илүү таалагддаг. Хариуцсан ажил, мэргэжлээ алдаа мадаггүй гүйцэтгэх нь миний хамгийн том зорилго. Баруун бүсийн агаарын орон зайг хянах хариуцлагатай албаа нэр төртэй гүйцэтгэж, хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж байна.

     Таны хобби юу вэ?

     -Би спортоор хичээллэх сонирхолтой. Хүүхэд байхаасаа л тэмцээн уралдаанд их оролцдог байсан. Цэргийн албанд ороод аймаг орон нутаг болон  Агаарын цэргийн командлалын цаашлаад Зэвсэгт хүчний аварга шалгаруулах 2020 оны спортын тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгөн медалиуд авсан.

     Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж байгаа залууст хандаж хэлэх үг?  

     -Залуу офицер, ахлагч нарт хэлэхэд бид түүхэн цаг үед ажиллаж амьдарч байгаа нэгэн үеийн Зэвсэгт хүчний төлөөлөл юм. Тийм учраас Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байгаарай гэж хэлье дээ.

     Ярилцлагад цаг зав гаргаж оролцсонд баярлалаа. Таны ажил болон амьдралд чинь сайн сайхныг хүсэн ерөөе.

     -Баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье!

Ахмад Н.Мөнхбаатар

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648