• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ГЕНЕРАЛ ЦОЛЫГ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРОНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХДАА ХҮРТСЭН АНХНЫ ОФИЦЕР БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-05-04 18:50:43
Үзсэн: 55

ГЕНЕРАЛ ЦОЛЫГ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРОНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХДАА ХҮРТСЭН АНХНЫ ОФИЦЕР БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-05-04 18:50:43 Үзсэн: 55



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.ЭРДЭНЭБАТ:

 

     -Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасныг Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ой, “Монгол генералын өдөр” буюу 4 дүгээр сарын 28-нд нийтэд танилцууллаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдахтай зэрэгцээд танилууд маань баяр хүргэж цахим шуудан илгээхэд генерал цол хүртэж байгаагаа мэдсэн.

     Түүхт ойнууд давхацсан, бэлгэ дэмбэрэлтэй өдөр цэргийн дээд цол хүртээж байгаад маш их бэлгэшээж баярласан. Монгол Улсынхаа Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил алба хаахдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрт даалгасан үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэж ирсэн хөдөлмөр зүтгэлийг маань төр засаг, цэргийн дээд удирдлага, цэргийн эрдмийг зааж сургасан эрхэм багш нар, удирдлагад нь алба хааж байсан үе үеийн захирагч, дарга нар, хамт олны дэмжлэг, хамтын хөдөлмөр ивээж генерал хэмээх эрхэм дээд цолтон болголоо. Мөн дэлхийн халуун цэгүүдэд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын маань олон жилийн хүч хөдөлмөр асар их дэм болсон гэдгийг онцолмоор байна. Төрүүлж өсгөсөн ээж аав, өдий зэрэгтэй хүмүүжүүлсэн өвөө болон хань, үр хүүхдийн минь түшиг тулгуур албаа хаахад минь ихээхэн дэмжлэг болсон гэж боддог. Асар их үүрэг, хариуцлага даалгахын хамт цаашид ахмад үеийнхнийхээ сургаалийг сонсож, шинэ үеийн шинэлэг санал санаачилгыг тусган Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө ихийг хийж бүтээх урам зориг өглөө.

     Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2002 оноос энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс хойш бага, дунд, ахлах офицеруудын цолыг ажиллагааны газар оронд олгож байсан. Харин Цэргийн дээд цолыг ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байхдаа хүртсэн анхны энхийг сахиулагч болж байгаадаа баяртай байна. Энэ завшааныг ашиглаад алтан мөрдэст генералууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Цэргийн сүлд хийморь мөнхөд ивээг.

     Монгол Улсынхаа төлөө зүтгэе!

https://gsmaf.gov.mn/.../pdf/2021-46_2021-05-04_88.pdf

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648