
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн онгоц нисдэг тэрэгний сэлбэг хэрэгслийн нярав ахлах ахлагч П.Баярмагнайн санаачлагчаар ахлагчийн зөвлөл, ахлагч нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “хамтдаа гэрээсээ англи хэл сурцгаая” цахим сургалтыг эхлүүлээд байна.
Тус сургалтад англи хэлийг сурах сонирхолтой ахлагч нараас гадна энгийн ажилтан алба хаагчид хамрагдах боломжтой аж. Тус хичээлийг АСL 1-10 дугаар номоос явуулж байгаа бөгөөд фэйсфүүк групп үүсгэн хамтдаа суралцаж байна.
Ахлах дэслэгч Г.Билгүүтэй