
Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Дэлхий нийтийг цочроож буй коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ ХАМТДАА ДАВЪЯ" уриалга дор нийт бие бүрэлдэхүүний халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах зорилгоор ухаалаг ариутгалын хаалгыг ашиглаж эхэллээ. Уг хаалга нь озоны ариутгал, цэнхэр гэрлийн ариутгал, хэт ягаан туяаны ариутгал, хэт авианы автомат шүршигч, хэт улаан туяаны индукцийн шүршигч гэх зэрэг 3 төрлийн халдваргүйжүүлэлт ариутгалыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна хаалганд ойртмогц автоматаар халууныг хэмжиж, маскаа зүүгээгүй зочинд “Та маскаа зүүнэ үү” гэж автоматаар сануулах гэх мэт олон давуу талтай.
Тус ангийн эмнэлгийн албанаас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл зөвлөгөөг өдөр бүр ангийн группэд байршуулж шаардлагатай тохиолдолд утсаар бие бүрэлдэхүүнд зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байна.
Ахлах дэслэгч Г.Билгүүтэй