
“Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан ангийн байрлалд 1200 улиас, 300 шар хайс мод тарилаа. Энэ нь ажлын байрныхаа орчин тойронд агаарын бохирдлыг бууруулж, эх орон, байгаль дэлхийгээ нөхөн сэргээж, хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, байгалиа хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрөв. Тус арга хэмжээнд ангийн бие бүрэлдэхүүн болон энгийн ажилчин алба хаагчид, салбар, нэгжүүд идэвхтэй хамрагдлаа.
Ахмад Б.Нандинцэцэг