• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШТАБЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2019-01-21 11:25:04
Үзсэн: 120

ШТАБЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2019-01-21 11:25:04 Үзсэн: 120



Зэвсэгт  хүчний Агаарын цэргийн командлалын 2018-2019 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу харьяа ангиудын Штабын удирдах ажилтны цугларалтыг энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Агаарын цэргийн байлдааны чадавх, бэлэн байдал ба удирдлагын манлайлал” сэдвээр Агаарын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 065, 337, 353 дугаар ангиудын сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж явууллаа.

     Цугларалтад Агаарын цэргийн харьяа ангиудын штабын дарга, ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хорооны удирдах байрны дарга, сургалтын офицерууд оролцлоо.

      Цугларалтаар ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга бригадын генерал Л.Онцгойбаяр, ЗХЖШ-ын БСТГ-ын орлогч, бодлогын хэлтсийн дарга хурандаа А.Уламбаяр, цэргийн ухааны доктор, бэлтгэл хурандаа Н.Энхбат болон Агаарын цэргийн командлалын холбогдох албан тушаалтнууд лекц уншиж, анги, салбарын байлдааны бэлэн байдал, байлдааны чадавхыг дээшлүүлэх арга зам, байлдааны жижүүрлэлт, цэргийн алба, сургалт бэлтгэлд тулгамдаж буй асуудлууд, удирдлага, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах арга зүйн талаар санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн.

Цугларалтын төгсгөлд ангиудын штабын удирдах ажилтнуудын дунд нөхөрсөг “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа.

Эх сурвалж: "Агаарын цэргийн командлал" ахмад Б.Цэрэннадмид

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643