
“Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы дэглэмийг хэвийн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хорооны төвийн офицер, ахлагч нар Улиастай сумын Богдын гол дагуух 1км орчим газрын хогийг цэвэрлэж орон нутгийн байгууллага, ард иргэдийг байгаль орчноо цэвэрлэх “Хоггүй Завхан” аянд уриалж байгаагаа Завхан аймгийн нэгдсэн мэдээллийн сайтад нийтэллээ.
Энэ сарын цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааны үеэр цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэрт гарсан ангийн ахлагч бэлтгэл тэргүүн ахлагч О.Бүрэнбат, Авто техникийн салааны шалгах байрны дарга бэлтгэл ахлах ахлагч Ц.Эгийнбаатар, Холбоо салааны тасгийн захирагч бэлтгэл ахлах ахлагч Ц.Сугармаа гэсэн бүрэлдэхүүн ангийн байлдааны тугт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулав. Мөн эдгээр ахмад дайчдыг анги байгууллагадаа үр бүтээлтэй ажилссаныг үнэлж ангийн захирагчийн тушаалаар Байлдааны дэлгээ тугийн өмнө зургийн авч алдаршууллаа.
Ахмад Н.Мөнхбаатар